Ус цаг уур,орчны шинжилгээний газраас 3 дугаар сарын цаг агаар ямар байхыг мэдээллээ. Бaруун зүгийн нутгаар энэ сарын агaaрын дундаж температур нь нутгийн хойд хэсгээр 12-17градус, Алтайн өвөр говиор 0-5 градус, бусад нутгаар 6-11 градус хүйтэн байх аж.
Увс, Завханы хойд хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас 0.5-1.0 градусаар дулаан байна.
Нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхээр бага зэрэг хүйтэрч Увс нуур, Идэр, Тэсийн хөндийгөөр шөнөдөө 35-40 градус, өдөртөө 17-22 градус хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус хүйтэн байна. Нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр хүйтний эрч суларч Увс нуур, Идэр, Тэсийн хөндийгөөр шөнөдөө 21-26 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна. Гуравдугаар арав хоногийн эхний хагаст дулаарч Увс, Завхан, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 17-22 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан байна. Бусад хугацаанд Увс нуур, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 13-18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна.
Энэ сард орох хур тунадасны хэмжээ нь Баян-Өлгийн хойд, Увсын баруун, Завханы зүүн хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, Ховд, Говь-Алтайн ихэнх, Завханы баруун өмнөд, Баян-Өлгий, Баянхонгорын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй
Нэгдүгээр арав хоногийн эхээр зарим газраар бага зэргийн цас, нэгдүгээр арав хоногийн эцэс, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр нутгийн хойд хэсгээр, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орно.
Нэгдүгээр арав хоногийн эхэн ба сүүлчээр Алтайн салбар уулс, Олон нууруудын хөндийгөөр 12-14 м/с, хоёрдугаар арав хоногийн дунд үе ба сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар 16-18 м/с, нутгийн өмнөд хэсгээр түр зуур 24-28 м/с хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурах төлөвтэй.
Төвийн нутаг: Энэ сарын агаарын дундаж температур нь Дархадын хотгороор 12-17 градус, бусад нутгаар 6-11 градус хүйтэн ба Хөвсгөлийн хойд, Архангайн баруун өмнөд хэсгээр олон жилийн дунджаас 0.5-1.0 градусаар дулаан, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байна.
Нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхээр бага зэрэг хүйтэрч Дархадын хотгороор шөнөдөө 29-34 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна. Нэг болон хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхээр хүйтний эрч суларч Дархадын хотгор болон Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн, Архангай, Өвөрхангайн зарим нутгаар 3-8 градус дулаан байна. Харин хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн дунд үе болон эцсээр бүх нутгаар дулаарч Дархадын хотгороор шөнөдөө 13-18 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, Архангай, Өвөрхангайн зарим нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан байна.
Энэ сард Хөвсгөлийн өмнөд, Архангайн хойд, Сэлэнгийн баруун хойд, Булганы ихэнх хэсгээр олон жилийн дунджаас ахиу, Сэлэнгийн зүүн, Төв аймгийн зүүн хойд, Өвөрхангайн өмнөд хэсгээр дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй
Нэгдүгээр арав хоногийн эхээр нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас, нэгдүгээр арав хоногийн сүүл, хоёрдугаар арав хоногийн сүүлийн хагас, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар, хоёрдугаар арав хоногийн эхээр нутгийн төв хэсгээр, гуравдугаар арав хоногийн эхээр Хөвсгөлийн уулсаар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орох төлөвтэй.
Салхи нэгдүгээр арав хоногийн эхэн ба эцэс, хоёрдугаар арав хоногийн дунд үе ба сүүлчээр зарим газраар, гуравдугаар арав хоногийн эхэн ба эцсээр нутгийн өмнөд хэсгээр, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар 12-14 м/с, зарим үед түр зуур 20-24м/с хүртэл ширүүсч цасан ба шороон шуурга шуурах төлөвтэй.
Зүүн зүгийн нутаг: Энэ сард агаарын дундаж температур ихэнх нутгаар 5-10 градус хүйтэн байх ба Хэнтийн өмнөд, Сүхбаатарын баруун өмнөд хэсгээр олон жилийн дунджаас 0.5-1.0 градусаар дулаан, бусад нутгаар дунджийн орчим байна.
Нэгдүгээр арав хоногийн эхний хагаст бага зэрэг хүйтэрч Хэрлэн, Халх голын хөндийгөөр шөнөдөө 26-31 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна. Нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхээр хүйтний эрч суларч шөнөдөө Хэрлэн, Халх голын хөндийгөөр 19-24 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн байна. Харин гуравдугаар арав хоногт нийт нутгаар дулаарч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус дулаан байна. Бусад хугацаанд шөнөдөө Хэрлэн, Халх голын хөндийгөөр 8-13 градус, бусад нутгаар 4-9 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар 1-6 градус дулаан байна.
Энэ сард Сүхбаатарын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, Хэнтий, Дорнодын хойд хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй (4 дүгээр зураг).
Нэгдүгээр арав хоногийн эхэн болон эцсээр зарим газраар бага зэргийн цас, хоёрдугаар арав хоногийн эхээр нутгийн зүүн өмнөд хэсгээр, сүүлчээр нутгийн хойд хэсгээр цас, гуравдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орох төлөвтэй. Энэ үеүдэд ихэнх нутгаар салхи 12-14 м/с, хоёрдугаар арав хоногийн дунд болон сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үеэр нутгийн өмнөд хэсгээр 16-18 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй.
Говийн нутаг: Энэ сард агаарын дундаж температур нь Дундговь, Дорноговийн хойд хэсэг, Говь-Сүмбэрийн нутгаар 5-10 градус, бусад нутгаар 0-4 градус хүйтэн байдаг ба ихэнх нутгаар олон жилийн дунджаас 0.5-1.0 градусаар дулаан байна.
Нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхээр бага зэрэг хүйтэрч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 19-24 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан байна. Нэг болон хоёрдугаар арав хоногийн сүүлчээр хүйтний эрч суларч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан байна. Харин гуравдугаар арав хоногт нийт нутгаар дулаарч шөнөдөө нутгийн хойд хэсгээр 0-5 градус хүйтэн, бусад нутгаар 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар 16-21 градус дулаан байна.
Энэ сард Өмнөговийн өмнөд, Дорноговийн зүүн хэсгээр олон жилийн дунджаас ахиу, Өмнөговийн баруун хойд хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй.
Хоёрдугаар арав хоногийн эхээр нутгийн өмнөд хэсгээр, сүүлчээр зарим газраар бага зэргийн цас, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар хур тунадас орох төлөвтэй.
Нэг болон хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр зарим газраар 12-14 м/с, зарим үед 16-18м/с, хоёр болон гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар 16-18 м/с, зарим үед 20-24 м/с хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурах төлөвтэй байна.