Эх орончдын өдрөөр Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ

2018 оны 03-р сарын 01 өдөр, 16 цаг 52 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
1_89346171

Эх орныхоо төлөө халуун амь, бүлээн цусаа урсгасан, улсынхаа хөгжлийн төлөө хүчээ дуслуулан яваа эх орноо гэх сэтгэлтэй хүн бүрийн баярын өдөр “Эх орончдын өдөр”-ийг Монгол Ардын Нам жил бүр тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ хүрээнд Монгол Ардын Намын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан тэргүүтэй УИХ-ын гишүүд, намын Удирдах зөвлөлийн гишүүд Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, эзэн Чингисийн хөшөөнд хүндэтгэл үзүүллээ.

Тэртээх хувьсгалын он жилүүдэд “… Өөрийн тусгаар тогтносон улс орноо батлан хамгаалж ард түмнийхээ энх амгалан байдлыг үүрд мандуулахын тулд манай бүхий л ажил зориулагдах болно” хэмээн Их жанжин Д.Сүхбаатар хэлж байжээ. Эх орон тусгаар тогтнолоос эхэлдэг. Тийм ч учраас Туурга тусгаар улсаа сэргээн босгож, Тусгаар тогтнолоо дэлхийд тунхаглаж, хоцрогдсон буурай орноос хөгжил дэвшил рүү удирдан залж, эх орныхоо бүрэн бүтэн байдлын төлөө залуу нас, халуун амиа өргөсөн эх орончдын гавъяа зүтгэлийг бид мартах учиргүй гэдгийг Монгол Ардын Намын удирдлагууд онцолж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх