УИХ-ын гишүүн Н.Учрал Тайванийн Худалдаа, эдийн засгийн төлөөлөгчийн газрын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

2018 оны 02-р сарын 28 өдөр, 16 цаг 58 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
6c9fb8d6-668c-46a6-9903-2b59dc81ce03

УИХ-ын гишүүн Н.Учрал өнөөдөр (2018.02.28) Улаанбаатар хот дахь Тайванийн Худалдаа, эдийн засгийн төлөөлөгчийн газрын төлөөлөгч Хуан Куо Руныг хүлээн авч уулзав.

Уулзалтад тус төлөөлөгчийн газрын хэлтсийн дарга Жой Янь байлцав.

Уулзалтаар Монгол-Тайванийн эдийн засгийн хамтын ажиллагааны талаар санал солилцож, худалдаа, бизнес, аялал жуулчлалын салбарыг өргөжүүлж, хөгжүүлэхэд боломж бололцоо их байгааг хоёр тал санал нэгтэй илэрхийлсэн юм.

Уулзалтын үеэр төлөөлөгч Хуан Куо Рун Тайванийн жижиг дунд үйлдвэрлэл, аж ахуйн нэгжүүдийг дэмжиж ирсэн туршлагаас судлахыг санал болгож, Монгол Улстай энэ чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийллээ.

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх