БСШУСЯ гадаадын түнш байгууллагуудтай зөвлөлдөх уулзалт зохион байгууллаа

2018 оны 02-р сарын 28 өдөр, 09 цаг 28 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
28535295_1301672683297231_1327136539_n

БСШУСЯ өчигдөр /2018.02.27/ гадаадын түнш байгууллагуудын зөвлөлдөх уулзалтыг сэргээн зохион байгууллаа.

“Боловсролын салбарын мастер төлөвлөгөө” /2020-2030/-г өмнөхийн адил түнш байгууллагуудын оролцоо, дэмжлэгтэйгээр боловсруулах, хэлэлцүүлэх, батлах ажлыг эхлүүлэхэд энэ удаагийн уулзалт чиглэж байгаагаараа онцлог.

БСШУСЯ салбар тус бүрээр багш, эрдэмтэн, судлаач, удирдах ажилтнуудыг хамруулсан улсын хэмжээний зөвлөгөөнүүдийг зохион байгуулсан юм. Улмаар салбарын хэмжээнд тулгамдсан асуудал, цаашид бодлого чиглэлд тусгах олон санал, зөвлөмжийг нэгтгэлээ. Эдгээр санал, зөвлөмжид тулгуурлан дөрвөн салбарын бодлого, тэргүүлэх зорилтыг боловсруулан өнөөдрийн уулзалтанд оролцогч, түнш байгууллагуудын төлөөлөлд танилцуулсан юм. Үүнээс гадна эдгээр бодлого, чиглэлийн хүрээнд тодорхой төсөл, хөтөлбөрүүдийг БСШУСЯ-ны зүгээс гадаадын түнш байгууллагуудад санал болголоо.

Өнөөдрийн уулзалтанд БСШУСЯ-ны түнш болох 20 гаруй гадны байгууллагын төлөөлөл бүхий 40 гаруй хүн оролцож, хамтран хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөр, төлөвлөж буй ажлын талаар харилцан мэдээлэл солилцсон юм.

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх