ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгууль ирэх сарын 18-нд болно. Зарим нутагт сонгуулийн урьдчилсан санал хураалт албан ёсоор эхэлсэн тухай ТАСС агентлаг мэдээлэв. Хойд туйл дээрх эрдэм шинжилгээний станцууд, хөлөг онгоцууд болон хүрч очиход хүндрэлтэй алслагдсан орон нутгуудад ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн урьдчилсан санал хураалт хуулийн дагуу ийнхүү эхэлжээ.
Хүрч очиход хүндрэлтэй, алслагдсан нутгууд болон хойд туйл дээрх эрдэм шинжилгээний станцуудаас гадна санал хураалтын өдөр аялалд гарчихсан байх хөлөг онгоцнууд дээр байгуулсан сонгуулийн нэг болон хэд хэдэн хэсэгт урьдчилсан санал хураалтыг сонгуулийн санал хураалт болох өдрөөс 20-иос илүүгүй хоногийн өмнө явуулах хуультай. Анчид, загасчид, мод бэлтгэгчид, уурхайчид болон дохионы гэрэлт цамхагийн ажилтнууд урьдчилсан санал өгдөг аж.
ОХУ-ын сонгуулийн комиссын урьдчилан мэдээлснээр, урьдчилсан санал хураалт ОХУ-ын 35 субъектын нутаг дэвсгэрт болох бөгөөд цаатангууд, ан агнуурчид, алт олборлогчид, дохионы гэрэлт цамхагийн ажилтнууд, орон нутгийн оршин суугчид болон цэргийн алба хаагчид зэрэг 120 мянган хүн урьдчилан саналаа өгөх төлөвтэй байгаа юм байна.