Б.Жаргалмаа: Кофе, коланы хэрэглээ ихээр нэмэгдсэн нь хүмүүсийн шүдэнд муугаар нөлөөлж байна

2018 оны 02-р сарын 27 өдөр, 15 цаг 48 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
28504253_1892682387440019_1358661340_o

Баянгол дүүрэг эрүүл дүүрэг хөтөлбөрийнхөө хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшлийн эмнэлгүүдтэй хамтын ажиллагаа өрнүүлж, дүүргийн иргэдээ хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломжийг бүрдүүлж өгсөн билээ.

Энэ удаа бид Баянгол дүүргийн иргэдэд 10 хувийн хөнгөлөлттэй үнээр үйлчилж эхлээд буй “Индранил” шүдний шинэ эмнэлгийг танилцуулж байна. 

Тус эмнэлэг нь 7 хоногийн 7 өдөр 24 цагаар тасралтгүй ажилладаг болоод шүдний үзлэгийг үнэгүй хийдгээрээ онцлогтой.

Улаанбаатар хотын хэмжээнд орой ажилладаг шүдний эмнэлгүүд байдаг ч яг бүтэн 24 цагаар, шөнө хонож ажилладаг шүдний эмнэлэг байдаггүйг анзааран судалж эхэлсэн. Ялангуяа ойр тойрны хүмүүс шөнө шүд өвдөөд нойргүй хонолоо, эмнэлэг хайгаад олдсонгүй, гэрээр яаж өвчин намдаах вэ гэх мэтээр ярихыг байнга сонсдог байлаа хэмээн тус эмнэлгийн захирал Б.Жаргалмаа хэлж байлаа. Түүнтэй эмнэлгийнх онцлог давуу талын талаар цөөн хором ярилцлаа.

Б.Жаргалан: Нэгдүгээрт, цагийн хуваарийг хэлэх ёстой. Хотын хэмжээнд хонож ажилладаг 24 цагийн шүдний эмнэлэг гэдгээрээ манайх их онцлог. Орой 24 цаг хүртэл ажилладаг эмнэлгүүд байдаг ч манайх шиг жижүүрлэн хонож ажилладаг эмнэлэг одоогоор хараахан байхгүй байна. Хонож ажиллаж байгаагийн учир нь шүдний өвчний үед яаралтай тусламж үйлчилгээг цаг алдалгүй хүргэх зорилготой.

Хоёрдугаарт, манай эмнэлэгт шүдний үзлэг, оношилгоо, зөвлөгөө багцаараа үнэгүй. Манай иргэдийн дунд шүд, амны хөндийн эрүүл мэнд тааруу, шүдний оношилгоо эмчилгээ үнэтэй байдаг гэсэн ойлголтоос үүдэн тоохгүй явсаар шүдээ улам муутгадаг хандлага нэлээд байдаг. Иргэд шүдээ заавал өвдсөн хойно биш өвдөхөөсөө өмнө эмнэлэгт хандаж урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч чадвал эрүүл мэнд талаасаа ч, эдийн засгийн талаасаа ч тэр маш их хэмнэлттэй тул бид нийгэмдээ илүү хариуцлагатай, ээлтэй байхыг хүссэн юм. Бусад эмчилгээний үнийн хувьд мөн харьцангуй дундаждаа орно. Бид боломжийн үнээр чанартай үйлчилгээ үзүүлэхийг хичээдэг. Эмчилгээ бол яг л стандартын дагуу явагдана. Шүдний эмнэлгийн хамгийн чухал хэсэг болох ариутгал, халдвар хамгааллаа бид онцгой анхаарч ажилладаг.

Гуравдугаарт, бид үйлчлүүлэгчдийнхээ ая тухтай байлгах талаар хичээнгүйлэн ажилладаг. Манайхаар үйлчлүүлж буй бүх хүн эмчилгээ хийлгэнгээ намуухан аяз сонсож, хүүхдээ дагуулж ирсэн бол тоглоомын хэсэгт тоглуулаад, халуун кофе, цай ууж сэтгүүл гарчиглангаа интернетээр аялан дуртай телевизийн сериалаа үзэх болох зэргээр аль болох тухтай байлгах гэж чармайж байна.

Сүүлийн үед кофе, коланы хэрэглээ ихээр нэмэгдсэн нь хүмүүсийн шүдэнд муугаар нөлөөлж байна. Кофе бол шүдэнд өнгөр тогтоодгоороо тамхитай л адил. Кола харин шүдний зузаан пааланг хэврэгшүүлж, муутгадаг. Уг нь хүний шүд өдөрт 5 удаа хоол идэхэд өөрийгөө хамгаалах хэмжээнд байдаг ч байн байн юм идээд байвал хамгаалж чадахаа болино. Ялангуяа хүүхдүүд байнга л идэж байдаг болсон тул шүд хорхойтох хандлага улам ихэссэн. Тэгэхээр юм идэж уучихаад амаа шингэн зүйлээр сайн зайлж байх нь чухал. Мөн оройны угаалт тун чухал.

Мөн сүүлийн үед хүүхдүүдэд зажлууртай хоол өгөх нь эрс багассанаас нь зажлуурын булчин хөгжихгүй, үүнээс үүдэн шинэ шүд ургахдаа наана цаана ургах гажиг ихсэж, шүдний аппарат зүүх хүмүүсийн тоо олширч байна. Тиймээс аль болох зажлууртай хоол хүүхдүүддээ өгч байгаарай.

Баянгол дүүргийн иргэн та “Индранил” шүдний эмнэлгээр 10 хувийн хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломжтой гэдгийг дахин дуулгахад таатай байна.  

28510792_1892682307440027_2129743083_n 28534765_1892682310773360_367551841_n

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх