Наурызын баярыг тохиолдуулан 2018 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Казахстан улсын гавьяат дуучин Мадина Садуақасова “Арман елим-ой” нар Монголд тоглолтоо хийх гэж байна.
БАЯР ИНТЕРТАЙНМЕНТ компани нь2017 онд Казак ард түмний үндэсний баяр болох НАУРЫЗЫН-ын баярт зориулан Казакстан улсын дуучин Төрегали Төреалиг-ийн “УЛЫ ДАЛА БАЛАСЫ” тоглолтыг Монголд улсад амжилттай зохион байгуулан Казак түмний талархалыг хүлээсэн залуу хамт олон юм.
Энэхүү үйл ажиллагааг уламжлал болгон төсөл хэлбэрээр зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд Монгол улс Казакстан улс хоорондын соёлын харилцаанд тодорхой хувь нэмэр оруулан ажиллаж байна.
2018 онд үзэгч, сонсогчдоос санал асуулгаар тэргүүлсэн Казакстан улсын Гавъят жүжигчин Мадина Садуақасова, Ұшқын Жамалбек гэх хоёр уран бүтээлчийг сонгон “Арман Елим-ой” / Мөрөөдлийн Улс / Наурызын баярын тоглолтыг Баян-Өлгий, Ховд аймгууд болон Улаанбаатар хотод зохион байгуулахаар ажиллаж бэлтгэл хангагдаад явж байна. Тус тоглолт нь Казак түмэнд жилдээ ганц тохиох контент бөгөөд тоглолтыг өндөр түвшинд олонд хүртээмжтэй зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд тоглолт
·Улаанбаатарт: UB PALACE-ийн концертийн их танхимд.03.16-нд 19:00 цагаас
·Ховд аймагт : 03.14 нд
·Баян-Өлгий аймагт 03-15-ндтус тус тоглогдоно.