Авлигатай тэмцэх газраас УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар, Н.Батбаяр нарыг хоёрдугаар сарын 21-нд Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ерөнхий газрын харьяа цагдан хорих 461-р ангид сэжигтнээр 14 хоног саатуулсан байна. Хэрэг шалгах явцад яллагдагчаар татвал хорих хугацааг сунгаж хоёр сар хорих хуулийн үндэслэлтэй гэж албаныхан ярьж байна.
УИХ-ын гишүүн асан Н.Батбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2, 264 дүгээр зүйлийн 264.2, 150 дугаар зүйлийн 150.3-т зааснаар сэжигтнээр тооцон шалгаж байна. Харин Б.Гарамгайбаатарыг Халзан бүргэдэй, Солонготын давааны чиглэлийн замын гүйцэтгэл 38 орчим хувьтай байхад тухайн газарт дахин шинээр зам тавих саналыг Засгийн газарт тавьж Хөгжлийн банкнаас нэмж зээл авсан. Зам тавина хэмээн нийт 43.6 тэрбум төгрөг гаргуулж аваад “Монроуд” компанид шууд шилжүүлж өгсөн хэрэгт буруутгагдан шалгагдаж байгаа юм. Түүний хэрэгт холбогдуулан “Монроуд” компанийн захирал,хүү Г.Тэнгис, тус компанийн нягтлан бодогч Б.Гарамгайбаатарын төрсөн дүү Б.Оюунцэцэг нарыг шалгаж байгаа юм байна.
Шуналд бас дахин шуналд.
Шуналт гээч