1.Гал түймрийн нөхцөл байдал
2018 оны эхний 2 сард улсын хэмжээнд объектын гал түймэр нийт 723 удаа гарч, 7,9 тэрбум төгрөгийн хохирол учирч, 14 хүн нас барж, 12 хүн түлэгдэж гэмтэн, 319 гэр, орон сууц шатсан байна. Дээрх гал түймрийн аюулаас аврагч-гал сөнөөгчид 173 хүний амь нас, төр, аж ахуйн нэгж, байгууллагын 13,4 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа.
Объектод гарсан гал түймрийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гал түймрийн тоо 17,0 хувиар өсөж, учирсан хохирлын хэмжээ 68,3 хувиар өссөн байна.
Нийслэл хотод нийт 471 удаагийн гал түймэр гарч, 0,8 тэрбум төгрөгийн хохирол, орон нутагт 252 удаагийн гал түймэр гарч, 7,1 тэрбум төгрөгийн хохирол тус тус учирсан байна.
Хоёр. Урьдчилан сэргийлэх, хяналт шалгалтын талаар
Энэ хугацаанд 3334 байгууллага, аж ахуйн нэгж, 34416 айл өрхөд гал түймрийн хяналт шалгалт хийж, гал түймрийн хэрэг зөрчилд хүргэж болзошгүй 23175 зөрчил дутагдал илрүүлэн, 7700 зөрчлийг үзлэг шалгалтын явцад арилгуулан бусад зөрчлийг арилгуулахаар 878 заавал биелүүлэх албан шаардлага, 1545 мэдэгдэл, 52 танилцуулга, 219 дүгнэлт бичиж, гал түймэр гарч болзошгүй 51 объектын үйл ажиллагааг хэсэгчлэн буюу түр хугацаагаар зогсоож, Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг зөрчсөн байгууллага, аж ахуйн нэгжийн холбогдох албан тушаалтан, иргэдийг 33,8 сая төгрөгөөр торгож, галын аюулаас урьдчилан сэргийлэх сургалт 279 удаа, дадлага 274 удаа зохион байгуулж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр 460 удаа сэрэмжлүүлэг явуулсан байна.
Улаанбаатар хотод болон орон нутгийн хэмжээнд шинээр баригдах барилга
байгууламжийн 73 зураг төсөлд хяналт хийж баталгаажуулан, барилга байгууламжийг байнгын ашиглалтад хүлээж авах улсын комиссын бүрэлдэхүүнд 102 удаа орж ажиллав.
Объектын түймрийн шалтгааныг авч үзвэл:
Пийшин, зуух, яндангийн цонолтоос 265 гал буюу 36,1 хувь,
Ил задгай гал, асгасан үнс нурмаас 137 гал буюу 18,7 хувь,
Цахилгаанаас 101 гал буюу 13,8 хувь,
Бусад шалтгаанаас 90 гал буюу 12,3 хувь,
Машин техникийн гэмтэл ашиглалт буруугаас 62 гал буюу 8,4 хувь,
Шалтгаан тогтоогдоогүй 27 гал буюу 3,7 хувь,
Лаа, дэн, тамхи, шүдэнзний галаас 17 гал буюу 2,3 хувь,
Гагнуур, паялник, бамбараас 13 гал буюу 1,8 хувь
Хүүхдийн болгоомжгүй үйл ажиллагаанаас 6 гал буюу 0,8 хувь
Архидан согтуурснаас 5 гал буюу 0,7 хувь,
Машин, техникийн яндангийн цонолт, оч болон цахилгааны очноос 5 гал буюу 0,7 хувь
Санаатай үйлдлээр 3 гал буюу 0,4 хувь,
Тэсрэлт дэлбэрэлт ослоос 2 гал буюу 0,3 хувь
Технологийн горим зөрчснөөс 0 гал буюу 0,0 хувь,
Байгалийн үзэгдлээс 0 гал буюу 0,0 хувь
Газрын тосны бүтээгдэхүүний ашиглалтын буруугаас 0 гал буюу 0,0 хувь