300 гаруй шалгагч ХАБЭА болон Гамшгаас урьдчилан сэргийлэх сургалтанд хамрагдлаа

2018 оны 02-р сарын 23 өдөр, 10 цаг 13 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
6e6c70d28f3fa7762099a8228174270b
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны харьяа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв болон Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсээс Хөдөлмөрийн аюулгүй байдал, Эрүүл ахуй /ХАБЭА/ болон Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх сургалтыг өнөөдөр зохион байгуулж, автобусны хөлс төлөлтөнд хяналт тавьж ажилладаг 300 гаруй шалгагч хамрагдлаа.

“Сити Баз Консалтинг” ХХК-ийн нийт ажилтнууд оролцсон тус сургалтын эхэнд Нийслэлийн тээврийн газрын Автотээврийн Хяналтын Улсын байцаагч н.Тумбааш, н.Мягмардорж, н.Долгорсүрэн нар мэдээлэл хийж, зөвлөмж өгөв.

Сургалтанд ХАБЭМТ-ийн сургалт хариуцсан мэргэжилтэн М.Булгантамир, Ц.Ариунзаяа нар “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, хууль эрхзүй” сэдвээр тус төвийн Мэргэжлийн өвчин судлалын газрын Мэдрэлийн их эмч Ц.Оюун “Мэргэжлээс шалтгаалах өвчин, түүнээс урьдчилан сэргийлэх” талаар сургалт хийлээ.

Харин Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Сургалт хариуцсан мэргэжилтэн, Дэслэгч О.Хатантуул Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх сургалтыг амжилттай зохион байгууллаа.

А.Буянгэрэл 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх