Нийгмийн даатгалын ажилтнууд дохионы хэл сурч, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шуурхай үйлчилнэ

2018 оны 02-р сарын 22 өдөр, 10 цаг 35 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
28276371_1647510098617635_3108603075930166121_n

Нийгмийн даатгалын ерөнхий газар нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харъяа агентлагийн тухайд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн бодлого, үйл ажиллагаа явуулж ирсэн.
Энэ удаад нийгмийн даатгалын үйлчилгээг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чирэгдэлгүй хүргэх зорилгоор “Дохионы хэлний харилцаа” сэдэвт сургалтыг зохион байгуулж 25 байцаагч, ажилтанд дохионы хэлний анхан шатны мэдлэг олголоо.
Сонсгол, хэлний бэрхшээлтэй иргэд нийгмийн даатгалын байгууллагаас үйлчилгээ авахад заавал хэлмэрч шаардлагатай болдог эсвэл бичгээр харилцдагаас хүндрэл үүсэх, хугацаа алдах асуудал гардаг байсан бөгөөд ийнхүү нийгмийн даатгалын ажилтнуудад дохионы хэл сургаснаар дээрх асуудлыг шийдвэрлэх боломж бүрдэж байгаа юм.

28056090_1647510335284278_1733272843466783727_n

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх