Хан-Уул дүүргийн дарга нарыг иргэдийн сонгох,сонгогдох эрхэнд халдсан гэв

2018 оны 02-р сарын 21 өдөр, 16 цаг 46 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
28380974_1308124339319061_1565975535_n

Нийслэлийн Хан-Уул дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчид хуулиас давсан журам шийдвэр гаргаж байгааг мэдэгдэж тус дүүргийн ИТХ дахь АН-ын бүлгээс өнөөдөр “Монгол ньюс” мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийлээ.

Тус дүүргийн ИТХ-ын дарга Б.Цэрэн нь 16 хорооны иргэдийн нийтийн хурлыг хуралдуулахгүй байх тухай өнгөрсөн оны нэгдүгээр сарын 3-ны өдрийн 01 тоот, хоёрдугаар сарын 8-ны өдрийн 19 тоот, гуравдугаар сарын 14-ний өдрийн 30 тоот албан бичгийг хүргүүлжээ. Харин энэ оны хоёрдугаар сарын 07-ны өдрийн А/05 тоот тогтоолоор иргэдийн нийтийн анхдугаар хуралдаанд оролцох иргэн нь иргэний үнэмлэх, 2 хувь цээж зураг, оролцох хүсэлтээ илэрхийлсэн өргөдөл зэргийг гаргаснаар хорооны Засаг даргаас мандат авахаар журамласан байна. ИТХ-ын тэргүүлэгчдийн А/06 тогтоолоор хороодын хурлын товыг ийн зарласан нь Үндсэн хуулийн “Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээний асуудлыг дээд шатны байгууллага шийдвэрлэж үл болно” гэсэн заалтыг зөрчсөн гэж АН-ын бүлэг үзэж байна.

Энэ үеэр дүүргийн АН-ын бүлгийн дарга О.Батхуяг, “Тухайн хорооны иргэдийн нийтийн хурлыг хурлын тэргүүлэгчид хуралдаан эхлэхээс 15-аас доошгүй хоногийн өмнө зарлан хуралдуулна гэж заасан байдаг. Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Б.Цэрэн, Засаг дарга Ж.Алдаржавхлан нар дүүргийн 160 мянган иргэний сонгох, сонгогдох эрхэнд халдаж байгаа А/05, А/06 тоот тогтоолоо цуцлаж, иргэдийн нийтийн хурлыг Үндсэн хууль, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн хүрээнд зохион байгуулахыг шаардаж байна” гэв.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх