Монголын сэтгүүлч Ч.Отгонбаатар олимпийн шагнал хүртлээ

2018 оны 02-р сарын 21 өдөр, 13 цаг 55 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
Sato

БНСУ-ын Пёнчан хотноо олимпийн наадам үргэлжилж буй өдрүүдэд Олон улсын спортын сэтгүүлчдийн холбоо /ОУССХ/-ныхон шилдэг сэтгүүлчдээ шалгаруулан өргөмжлөв. Хэдийгээр олимпийн наадамд Монголоо төлөөлөн оролцож байгаа хоёр тамирчин гавьтай амжилт үзүүлээгүй ч манай сэтгүүлч Ч.Отгобаатар олимпийн тоглолтыг олон удаа сурвалжилж байсныхаа төлөө хүндтэй шагнал хүртлээ. Монголын спортын сэтгүүлчдийн холбооны ерөнхийлөгч Ч.Отгонбаатарт тус холбооноос тусгай шагнал хүртээсэн нь энэ.

ОУССХ -ноос зургаа болон түүнээс дээш удаа өвлийн олимп сурвалжилж байгаа сэтгүүлчдийг алдаршуулж, тусгай шагнал  гардуулдаг уламжлалтай юм. Сэтгүүлч Ч.Отгонбаатар нь Пёнчанд зургаа дахь олимпийн наадамдаа ажиллаж байгаа бөгөөд түүнийг дотоод, гадаадын спортын хүрээнийхэн “Сато” хэмээх нэрээр нь андахгүй мэддэг аж.

Шагнал гардуулах ёслолд ”Пёнчан-2018” наадмыг зохион байгуулах хорооны дарга Ли Хе Беом, ОУССХ-ны ерөнхийлөгч Ж.Мерло болон ОУОХ-ны гишүүн С.Бубка, М.Касадо, И.Ферриани тэргүүтэй хүндэт зочид оролцсон байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх