Монголын оффшорчдын жагсаалт дөрвөөр нэмэгдэв

2018 оны 02-р сарын 20 өдөр, 19 цаг 19 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
f229df41bd8b4a0eae52ef2d360dd175-624x468

Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциумаас “Paradise papers”-ийн шинэ баримтууд задарсныг зарласан байна. Энэ удаа Монгол Улсын дөрвөн иргэний нэр ил болжээ.

Оффшорт бүртгэгдсэн дөрвөн иргэн хэн бэ гэвэл Мальтын арлуудад данстай Гангаагийн Цэдэн-Иш, Гангаагийн Агархорол, Лувсанвандангийн Болдхуяг, Ганбаатарын Саруул нар юм.

Лувсанвандангийн Болдхуяг: УИХ-ын гишүүн Л.Болдын төрсөн дүү. Өнөөдрийн байдлаар “Бодь” группийн ерөнхийлөгчөөр ажилладаг. Оны өмнө зарлагдсан “Paradise papers”-ийн баримтуудад Британийн Виржинийн арлуудад “Бодь” групп “Golomt investment limited”-ийн хөрөнгө оруулагчаар 2014 оны дөрөвдүгээр сарын 1-нд данс нээлгэж байсан нь ил болсон.

 Ганбаатарын Саруул нь “Бодь” группийн үүсгэн байгуулагч “Богд” банкны гүйцэтгэх захирлаар ажилладаг байна.

Гангаагийн Цэдэн-Иш, Гангаагийн Агархорол нар нь “GA BROTHERS LIMITED” компанийн нэрээр 2011 онд офшшор бүсэд компани байгуулан бүртгүүлснийг “Диваажингийн баримт бичиг”-т дурджээ.

2017 оны арваннэгдүгээр сард Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциумаас “Paradise papers”-ийг задлахад Монгол Улсын 16 иргэний нэр ил болж байв. Эдгээр хүмүүсийн олонхи нь улс төрчидтэй шууд болон шууд бус байдлаар холбоотой байсан нь анхаарал татдаг. Тухайлбал,  Ерөнхий сайд асан Сү.Батболдын хүү Баттүшиг, УИХ-ын гишүүн асан “молекул” Б.Батбаярын хүү Батхишиг, нефтийн ченж, “Петровис”-ын Ж.Оюунгэрэл, болон иргэн З.Номундарь, Б.Чулуунбаатар,  Ч.Энхтайван, Д.Уянга, С.Зүчи, Б.Батцэнгэл, Ч.Ганхуяг нарын нэр зарлагдсаныг эргэн сануулахад илүүдэхгүй.

Н.Дөл

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх