Завхан нутгийн хөгжлийг дэмжих “Отгонтэнгэр хөгжил” сангаас санаачлан “Завхан нутаг-Жаргалын орон” шашин соёлын их цэнгүүнийг зохион байгуулах гэж байна. Цэнгүүн энэ сарын 23 буюу шинийн 8-ны билэгт сайн өдөр 18 цагаас Аса циркт болно.
Цэнгүүнд Манба Дацан, Дэчинравжайлин хийдийн лам нар засал ном айлтгаж, цам харайх ёслол үйлдэх ажээ. Энэ үеэр “Завхан нутгийн содон гайхамшиг” гурван боть номын нээлтийн ёслол болно. Мөн МУГЖ С.Батсүх, У.Далантай, МУСТА Л.Баяр-Эрдэнэ, Б.Батболд, С.Анхтуяа, П.Бямбахүү, Л.Нарантуяа, Ю.Дэлгэрнасан, Н.Дашдэмбэрэл, Г.Батсүх, “Этүгэний аялгуу” хамтлаг ая дууны цэнхэр хадаг өргөж, 108 морин хуурын аялгуу эгшиглэнэ.
Шашин урлагийн цэнгүүнийг “Мандала” бурхан шашны соёлын төв, “Хөргөлт сервис”, “Шүтээн” монгол студи нар дэмжигч байгууллагаар ажиллаж байна. Цэнгүүнд ирсэн түмэн олноос гурван супер азтан тус бүрт дэмжигч байгууллагын нэг сая төгрөгийн гарын бэлэг, 30 азтанд “Завхан аймгийн гайхамшигт ном”-ыг бэлэглэх юм байна.