Пёнчаны наадмаас оросууд 11 медаль хүртээд байна

2018 оны 02-р сарын 19 өдөр, 15 цаг 44 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
oros

БНСУ-ын Пёнчан хотод болж буй өвлийн олимпийн наадам  9 дэх өдрөө үргэлжилж байна. Энэ удаагийн олимпод Оросын баг тамирчид олны анхаарлын төвд байгаа бөгөөд сайхан амжилт үзүүлсээр байна.Цанын 4х10 км-ийн буухиа уралдаанд Оросын тамирчид хоёрт орж, мөнгөн медалийн эзэн болсон бол фристайлын тамирчин Илья Буров цанын акробатын төрөлд хүрэл медаль хүртсэнээр өнгөрсөн ням гарагт Оросын баг тамирчдын медалийн тоог хоёроор нэмэгдүүллээ.

Цанын акробатын төрөлд Украины тамирчин Александр Абраменко олимпийн аварга болж эх орондоо анхны алтан медалийг авчирсан бол энэ төрөлд Хятадын тамирчин Зя Зунъяну мөнгөн медаль хүртсэн байна.

Харин Оросын баг тамирчдын мөнгөн медаль хүртсэн цанын 4х10 км-ийн буухиа уралдаанд Норвегийн баг аварга болж, Францын тамирчид хүрэл медаль хүртжээ. Оросууд өмнө нь нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн бол одоо 11 медальтай болжээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх