Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс ард иргэдэд зөвлөж байна.
- Цагаан сараар тохой өргөн золгохыг эрхэмлээрэй. Учир ханиад томуу нь амьсгалын замаар түргэн халдварлах магадлал өндөр байдаг.
- Согтууруулах ундаа хэрэглэсэн үед автомашин жолоодохгүй байна уу. Суудлын бүсээ зүүж, хурдаа тохируулан бие биенээ хүндэтгэж яваарай
- Хоол идэхийн өмнө гараа сайтар угааж, спиртэн суурьтай гар ариутгагчийг түлхүү хэрэглээрэй.
- Зууш, салат бэлтгэхийн өмнө гараа сайтар угаах, махны гамбанз модон дээрээ зууш, салат бэлтгэхээс зайлсхийх,
- Тасалгааны хэмд ходоод гэдэсний хямрал, хоолны хордлого үүсгэдэг 1 ширхэг бичил биетэн 20 минут тутамд 2 болж хуваагддаг байна. Тэгвэл энэ нь 4 цагт 4096 ширхэг, 8 цагт 17 сая, 12 цагт 68 тэрбум болж үржинэ гэсэн үг. Иймээс салат, зууш, хоолыг бэлэн болгосноос хойш тасалгааны хэмд 2 цагаас илүү хугацаанд хадгалахаас зайлсхийж, заавал хөргөгчинд хадгалаарай.
- Даралт ихсэхээс сэргийлээрэй. Хэрвээ тогтмол эм уудаг бол эмээ цагт нь ууж, архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхээс татгалзана уу.
- Ханиаж, найтаахдаа нэг удаагийн салфетка хэрэглэх, эсвэл шууны дотор тал руу ханиаж хэвшээрэй.
- Урьдчилан сэргийлэх зорилгоор хүүхдийн хамар, хоолой, залгиурыг сода, царвангийн уусмалаар зайлаарай.
Иргэн та энэхүү зөвлөмжийг хэвшүүлж, цагаан сарын баяраар эрүүл саруул, сайхан шинэлээрэй.
Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв