Шинийн нэгний өдөр Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ хэвийн үргэлжилж байна

2018 оны 02-р сарын 16 өдөр, 22 цаг 28 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
cb38d0614af7858a66f29e7c6d238331c250ca67

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийн шийдвэрийн дагуу Эрүүл мэндийн яамны удирдлагууд, мэргэжилтнүүд нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа дүүргийн эмнэлэг, Өрхийн эрүүл мэндийн төвийн тусламж, үйлчилгээний үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа эсэхтэй газар дээр нь очиж танилцаж байна.

Өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлэг, хүүхдийн эмнэлгийн үйл ажиллагааны байдалтай тус яамны Эмнэлгийн тусламжийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч Я.Амаржаргал, мэргэжилтэн Э.Баярмаа, .Мөнхмандах нар очиж танилцав.

СХД-ийн Хүүхдийн эмнэлгийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна. Их эмч Оюунцэцэг, Зина нар жижүүрийн үүрэг гүйцэтгэж, 9 сувилагч, 6 асрагч тусламж үйлчилгээ үзүүлж байна.

171 ортой тус эмнэлэгт Шинийн нэгэн буюу 2 дугаар сарын 16-ны байдлаар 96 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Тус эмнэлэгт хүнд хүүхэд 2 байгаагийн 1 нь хатгаатай, амьсгалын дутагдалтай, 1 нь цагаан мөгөөрсөн хоолойн үрэвсэлтэй, амьсгалын дутагдалтай байна.

15 цагийн байдлаар Яаралтай тусламжийн тасагт 2 том хүн, 8 хүүхэд ирж үзүүлснээс уушигны хатгаатай 2 хүүхдийг эмнэлэгт хэвтүүлж, 6 хүүхдэд зөвлөгөө өгч  гэрт нь буцаажээ.

Ирж үйлчлүүлсэн хүүхдүүдийн ихэнхи нь амьсгалын замын шуугиантай, гуурсан хоолойн бөглөрөлтэй, бөөлжсөн, суулгасан зовиуртайгаар ирж байна.

Тус эмнэлэгт хандсан насанд хүрэгчдэд шаардлагатай эмчилгээ хийж,, зөвлөгөө өгч ажиллаж байна.

Өрхийн эрүүл мэндийн төвүүд 10-16 цагийн хооронд үйлчилгээ үзүүлж байна. Үйл ажиллагаа хэвийн ачаалал багатай байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх