Кёкүшюзан Д.Батбаяр хайрын шүлгийн уралдааныхаа шагналын санг нэмэгдүүлжээ

2018 оны 02-р сарын 14 өдөр, 13 цаг 39 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
9b441c5f02dc14de9244d2adeb111835

Кёкүшюзан Д.Батбаяр Гэгээн Валентины өдрийг тохиолдуулан гэргий Т.Баясгаландаа зориулсан хайрын шүлгийн уралдааныг фэйсбүүк найзуудынхаа дунд зарласан билээ. Энэхүү уралдаан нь нилээдгүй өргөн цар хүрээг хамарч, одоогийн байдлаар 1000 гаруй оролцогч шүлгээ ирүүлээд байна.

Кёкүшюзаны зүгээс уралдаанд шалгарсан шилдэг гурван шүлгийн эзнийг Японд сүмо үзэх тасалбар, iphone7, Samsung гар утсаар тус тус шагнаж урамшуулахаа мэдэгдсэн юм. Гэсэн хэдий ч түүний зарласан уралдаанд маш олон хүмүүс идэвхтэйгээр оролцож байгаа учраас шагналын сангаа дахин нэмэгдүүлэхээр болжээ. Өөрөөр хэлбэл түүний зүгээс дахин зургаан шилдэг шүлгийн эзнийг MONEL брэндийн 32 инчийн Led  телевизээр шагнаж урамшуулахаар болжээ.

Кёкүшюзаны зүгээс өчигдөр уралдааныхаа талаар мэдээлэл өгөхдөө, “Хайрын шүлгийн уралдаанаа 2017 оны 2 сарын 14 өдөр эцэслэн дүгнэхээр төлөвлөөд байсан ч мянга, мянган хүн ханьдаа, хайртдаа зориулсан шүлгээ илгээсээр байгаа тул шүлэг хүлээж авах хугацааг 2017 оны 2 сарын 14-ны 00.00 цагаар тасалбар болгож, шалгаруулалтыг ирэх сарын 7 буюу Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн өмнө олон нийтэд нээлттэй хийхээр болсон” гэдгийг дуулгасан юм.

Уралдааны шүүгчдээр Болор цомын эзэн, нэрт яруу найрагч Ц.Бавуудорж, Н.Гантулга, сэтгүүлч, яруу найрагч Р.Эмүжин, МУ-ын СГЗ Г.Эрхэмбаяр  нар ажиллах юм байна.

Шүүгчдийн зүгээс “Нийгэм, сошиал орчинд хар бараан мэдээлэл, сөрөг сэтгэгдлүүд ихээр хөврөх болсон энэ цаг үед ийм гэгээлэг, хүний сэтгэлийн утсыг хөндсөн үйл явдал тохиож байгаад баяртай байна. Тиймээс ч энэхүү уралдааны шүүгчдээр ажиллах болсон” гэдгээ онцолжээ.

Ямартай ч Кёкүшюзан Д.Батбаярын тухайд санамсаргүй байдлаар ханьдаа зориулж дөрвөн мөрт шүлэг тэрэлсэн нь ийнхүү хайрын шүлгийн давалгааг цахим орчинд үүсгээд байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх