Амгалан амаржих газрын эх баригч нар “Эх барихын яаралтай тусламж” сургалтанд хамрагдлаа

2018 оны 02-р сарын 12 өдөр, 14 цаг 20 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
27847899_1932519367061422_1391210309_n

Нийслэлийн Амгалан амаржих газар, Монголын эх баригчдын нийгэмлэг болон Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс хамтран энэ сарын 6-7-нд нийт “Эх барихын яаралтай тусламж” сэдэвт  ажлын байрны сургалтыг амжилттай зохион байгууллаа.

Амаржих газруудад ажиллаж байгаа эх баригч нарын ур чадвар, мэдлэг туршлагыг сайжруулах, онол практикийн нэгдлийг хангах зорилго бүхий энэхүү нэг багц цагийн сургалт нь нийслэлийн Амгалан амаржих газарт болсон юм.

 Тус үйл ажиллагааг нийслэлийн Амгалан амаржих газрын дарга, Клиникийн профессор, Эх барих эмэгтэйчүүдийн тэргүүлэх зэргийн эмч Ц.Батболд нээсэн бөгөөд  тэргүүлэх зэргийн эмч мэргэжилтнүүд болон ахлах зэргийн эх баригч нар ажлын байрны сургалтаар дамжуулж онол, практикийн хосолсон мэдээллийг хүргэсэн. Энэ удаагийн сургалтад тус амаржих газрын нийт 40 эх баригч хамрагдаж, гэрчилгээгээ гардан авлаа.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх