Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дэргэдэх “Залуучуудын хөгжлийг дэмжих төв”-ийн компьютерийн үндсэн хэрэглээний программ хангамжийн сургалтыг амжилттай дүүргэсэн 2018 оны анхны төгсөгч 37 иргэн өнөөдөр сертфикатаа гардан авлаа.
Тус сургалтыг БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын санхүүжилттэй төслийн гүйцэтгэгч “Эм Кэй Ай Ти” сургалтын төвтэй хамтран, компьютерийн үндсэн хэрэглээний сургалтаас гадна мэдээллийн технологийн чиглэлийн нарийн мэргэжлийн 8 төрлийн сургалтыг залуучуудад үнэ төлбөргүй зохион байгуулж байна.
Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир төгсөгчдөд баяр хүргэж “Манай Залуучуудын хөгжлийг дэмжих төв нь хамгийн сүүлийн үеийн үзүүлэлттэй 72 компьютертой, 4 сургалтын танхимийг 2017 онд ашиглалтад оруулан өнгөрсөн хугацаанд 1800 орчим залуучуудыг сургалтад хамруулж, тодорхой хэсгийг нарийн мэргэжил эзэмшүүлж, өнөөдрийн байдлаар 9 залууг бизнес инкубатор төвд бойжуулан хөгжүүлж, 20 гаруй залуучуудыг ажлын байранд холбон өгч ажиллаа. Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар Хөгжлийн төлөөх гэгээн мөрөөдөлтэй иргэн бүрийг дэмжин ажиллах болно.” гэж үг хэллээ.
Энэ удаагийн төгсгөчдөөс хамгийн ахмад 75 настай иргэн Д.Дэмбэрэл сургалтын чанар болон орчинд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.
Сургалтад хамрагдахыг хүссэн иргэд Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын Фэйсбүүк дэх пэйж хуудас / https://www.facebook.com/Niisleliinzaluuchuud/ болон 9712-5557 дугаарын утсаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авч болно.
75 настай иргэн Д.Дэмбэрэл компьютерийн сургалтад сууж сертфикат гардлаа
2018 оны 02-р сарын 08 өдөр, 18 цаг 23 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )