Улаанбаатар төмөр замтай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

2018 оны 02-р сарын 08 өдөр, 17 цаг 58 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
27907565_1633423730026272_4631703025122165712_o

Нийгмийн даатгалын ерөнхий газар нь Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замтай үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгааны ажлыг хамтран хэрэгжүүлэх чиглэлд Санамж бичиг байгууллаа.
Санамж бичгийг Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Д.Зоригт, Улаанбаатар төмөр замын дарга Д.Жигжиднямаа нар үзэглэсэн бөгөөд НДЕГ-ын Нийгмийн даатгалын бодлогын хэрэгжилт, судалгааны газрын дарга Ц.Ганцэцэг, УБТЗ-ын Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан замын орлогч дарга Ч.Цогтбаяр, Хөдлөх бүрэлдэхүүн хариуцсан замын орлогч дарга Х.Амгалан нарын албаны хүмүүс оролцлоо.
Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгал нь нийгмийн даатгалын таван сангийн нэг бөгөөд ажил олгогч дангаараа хариуцан бүрдүүлдэг онцлогтой.
Тус сангаас тахир дутуугийн тэтгэвэр, тэжээгчээ алдсаны тэтгэвэр, хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж зэрэг долоон төрлийн үйлчилгээ үзүүлдэг бөгөөд өнгөрсөн онд 10000 орчим даатгуулагчид 27,8 тэрбум төгрөгийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн байна.
Хотжилт, үйлдвэржилт эрчимжихийн хэрээр үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний гаралт нэмэгдсээр байна. Иймд Нийгмийн даатгалын байгууллага нь осол гэмтлээс урьдчилан сэргийлэх чиглэлд сургалт, сурталчилгааны ажлыг тогтмол зохион байгуулж ирсэн бөгөөд цаашид эрсдэл өндөртэй салбарынхантай нягт хамтран ажиллах ажлын эхлэл өнөөдөр ийнхүү тавигдлаа.
Улаанбаатар төмөр замын тухайд 15000 гаруй ажилтан албан хаагчтай, тэдгээрийн дийлэнх нь нарийн ажиллагаатай тоног төхөөрөмжтэй харьцдаг, эрсдэл өндөртэй нөхцөлд хөдөлмөрлөдөг байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх