Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга З.Мэндсайхан Хөгжлийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

2018 оны 02-р сарын 08 өдөр, 16 цаг 13 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
b6a87d2f9b467e3bd35f20250096e2369d40ac94

Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга З.Мэндсайхан Монгол Улсын Хөгжлийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзан эрчим хүчний салбарт хэрэгжүүлж буй төслүүдийн талаар мэдээлэл өгч, санхүүжилтийн боломжийн талаар ярилцав. Мөн “ДЦС-3” ТӨХК-ийн өргөтгөл, цахилгаан дамжуулах сүлжээний шинэчлэлийн ажил, “Тавантолгой” ХК, “Эрдэнэбүрэн” цахилгаан станцын төслийн явцын талаар мэдээлэл өглөө. Өнгөрсөн хугацаанд Хөгжлийн банкны санхүүжилтээр эрчим хүчний салбарт 50 орчим төсөл арга хэмжээнд зориулан 700 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийсэн байна.

Уулзалтад Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга З.Мэндсайханаас гадна Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Г.Энхтайван, Хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Б.Ерөн-Өлзий болон Монгол Улсын Хөгжлийн банкны төслийн хөгжил хариуцсан зөвлөх Д.Бадарч, Хөрөнгө оруулалт, бодлогын хэлтсийн ахлах мэргэжилтэн С.Цэгмид, “Ди Би Эм ассет менежмент ҮЦК” ХХК-ийн Хөрөнгийн удирдлагын менежер Ш.Чулуунбаатар, Хөрөнгийн удирдлагын менежер Ш.Түмэнбаяр нар тус тус оролцов.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх