Нийслэлийн Засаг даргын зөвлөл өнөөдөр хуралдлаа. Хурлаар сар шинийн баярын өдрүүдэд хотын зарим хэсэгт авто замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг тул нийтийн тээврийн үйлчилгээг баярын өдрүүдэд буюу шинийн 1, 2, 3-нд үнэ төлбөргүй үйлчлэхээр шийдвэрлэлээ.
Мөн хотын ойролцоох дүүргүүд Налайх, Биокомбинат зэрэг чиглэлд тухайн өдрүүдэд үнэ төлбөргүй явуулахаар зохицууллаа.
Бид нийтийн тээврийн соёл, бүрэн бүтэн байдал, тогтсон цагийн хуваарьт анхаарч ажиллана.
Сар шинийн баяраар нийтийн тээвэр иргэдэд үнэгүй үйлчилнэ
2018 оны 02-р сарын 07 өдөр, 17 цаг 20 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )