Аврагч, гал сөнөөгч Б.Мишээлт олон улсын тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ

2018 оны 02-р сарын 06 өдөр, 10 цаг 05 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
p1c5cv88l31qq1n1to5n1b91elo3-702x336

Энэтхэг Улсын Нью Дели хотноо зохион байгуулагдсан “India Open” олон улсын боксын тэмцээний 60 кг-ийн жинд Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Баян-Уул сум дахь Гал түймэр унтраах, аврах 53-р ангийн аврагч, гал сөнөөгч Б.Мишээлт мөнгөн медаль хүртлээ.

Тус тэмцээн 2018 оны 01 дүгээр сарын 28-аас 02 дугаар сарын 01-ний хооронд зохион байгуулагдсан бөгөөд нийт 23 орны 240 гаруй тамирчин оролцсон байна.

Дашрамд дурдахад аврагч, гал сөнөөгч Б.Мишээлт нь 2014 оны Залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл, залуучуудын А зэрэглэлийн олон улсын тэмцээний алт, 2015, 2016, 2017 оны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээний алт, мөнгөн медальт тамирчин юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.   

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх