БНСУ-ын Пёнчан хотод өвлийн XXII наадам эхлэхэд гурав хоног үлдлээ. Энэхүү олимпод эх орноо төлөөлөн оролцох Монголын цаначин Б.Ачбадрах, Ч.Отгонцэцэг нар өнөөдөр цагаан олимп болох Пёнчан хотыг дасгалжуулагчдын хамт зорив. Манай тамирчдын хувьд тус хотын “Альпесиа” гүйлтийн цанын төвд Македон улсын баг тамирчидтай бэлтгэл сургуулилт, цанын тослогоо, хувцас солих өрөөг хамтран ашиглах юм байна. Б.Ачбадрах маань энэ сарын 15-нд уралдах бол Ч.Отгонцэцэг маргааш нь олимпийн гүйлтийн цанын цасан замд гарах хуваарьтай байна.
Олимпод уралдах Б.Ачбадрах, Ч.Отгонцэцэг нар Пёнчан хотыг зорилоо
2018 оны 02-р сарын 06 өдөр, 10 цаг 01 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
amjilt hvsie