“Загасан нүд Загастай” компанийнхан Завханыхныг шинэ ургацаар дайлж байна

2018 оны 02-р сарын 05 өдөр, 17 цаг 55 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
p1c5i1e21411pquep1dbjruk136f3

Завхан аймагт өвлийн хүлэмжинд тарьсан шинэ ногоо худалдаанд гарч эхэллээ. “Загасан нүд Загастай” ХХК өнгөрсөн 11 дүгээр сард хүлэмжээ барьж тариалалтаа эхлүүлсэн бол шинэ ургацаа энэ сарын дөрөвний өдөр хурааж, борлуулж эхэлжээ.

“Загасан нүд Загастай” ХХК нь 30 хувийн хөрөнгө оруулалтыг өөрсдөө гаргаж үлдсэн 70 хувийн хөрөнгө оруулалтыг ХХААХҮЯ-ны хөнгөлөлттэй зээлд хамрагдаж нийт 600м2 талбайтай өвлийн хүлэмжийг барьж ашиглалтад оруулсан аж. Энд өнөөдрийн байдлаар зургаан төрлийн навчит ургамал болох өргөст хэмх, помидор, улаан ногоон чинжүү, ногоон сонгино, салатны навч гээд 10 нэр төрлийн ногоо тариалжээ. Одоогоор хоёр хүнийг байнгын ажлын байраар хангаж байгаа бол ирэх сараас нэмж хүн авах төлөвлөгөөтэй байгаа ажээ. Мөн стандартын шаардлага хангасан 300 м2 зоорь нэмж ашиглалтад оруулах гэж байгаа гэнэ. Завхан аймгийнхаа нарийн ногооны хэрэгцээг жилийн дөрвөн улирал бүрэн хангана хэмээн “Загасан нүд Загастай” ХХК-нийн захирал Х.Даваахүү хэллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх