Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажилд авахаас бүү татгалз

2018 оны 02-р сарын 01 өдөр, 16 цаг 28 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
27659088_1293464210785074_1888966632_n

Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй 120 мянган иргэн бий. Тэдний хөдөлмөр эрхлэлтийн байдал, төрөөс авч хэрэгжүүлж буй бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилт ямар байгаа талаар Нийгмийн хамгаалал,хөдөлмөрийн яам,Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Германы Фридрих Эбертийн сангийн хамтарсан уулзалт болов.Уг уулзалт дээр  МХЕГ-аас хөдөлмөр эрхлэлтийн байдлыг шалгасныг  танилцууллаа.

Төрийн болон төсвийн байгууллагуудад хийсэн хяналт шалгалтын дүнгээр судалгаанд хамрагдсан байгууллагуудын 38 хувь нь  хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг зохих орон тоонд ажиллуулаагүй гэсэн зөрчил гарсан байна.

Шалгалтад нийт 1 281 аж ахуйн нэгж байгууллага хамрагдсанаас, 794 ААН,  байгууллага,1908 хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг зохих орон тоонд ажиллуулж буй аж.  Харин 487 байгууллага нь  хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг зохих орон тоонд ажиллуулаагүй байна.  Мөн 131 аж ахуйн нэгж байгууллага ажлын байрны төлбөрөө хуулийн дагуу төлсөн бол бусад байгууллагууд ажлын байрны төлбөрийг  Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд төвлөрүүлээгүй зөрчил илэрчээ.
Уулзалтад оролцсон Германы Фридрих-Эбертийн сангийн Монголыг хариуцсан суурин төлөөлөгч Нийлс Хэгэвиш хэлэхдээ: “Монгол Улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг Герман улстай харьцуулбал харьцангүй амьдралын баталгааг хангасан гэж дүгнэхээр байна. Шалгалтад хамрагдсан аж ахуйн нэгж байгууллагын 62 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг зохих орон тоонд ажиллуулж буй нь ажил олгогчдын хууль эрх зүйн мэдлэг харьцангуй дээшилсний илрэл юм” гэв.

Уулзалтын төгсгөлд цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ярилцаж төрийн болон төсвийн байгууллагуудад хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрны төлбөрийг төсөвт тусгаж өгөх, хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийн санд төвлөрсөн хөрөнгийг тэдний бие эрхтэн, хөгжлийн онцлогт нийцсэн байнгын ажлын байр шинээр бий богоход зарцуулах талаар санал бодлоо солилцлоо.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх