Эх орны төлөө гэж байгаа бол өнөөдөр 1990-ээд он биш гэдгийг АН-ынхан хатуу санагтун

2018 оны 02-р сарын 01 өдөр, 15 цаг 07 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
27710485_1547303025390037_1720570729_o

Монгол түмэн хаврын тэргүүн сарынхаа шинийн нэгэнд бэлтгэж зав зайгүй байгаа энэ цаг үед АН-ынхан жагсаал зохион байгуулав. Тэдний тооцоолсноор 10 гаруй мянган хүн цуглах ёстой байсан ч лавтай тал нь ирсэн болов уу. Улстөрийн синдромыг хавар эхэлдэг гэж боддог байсан монголчууд өвлийн жавар буцаагүй байхад анхны жагсаалдаа туг лоозонгоо бариад,өр төлөөсөө үүрээд ирсэн нь энэ. Зохион байгуулалтыг анзаарахад МоАХ,АН-ынхан жагсаж цуглаж сурсан байна. Эхлэх цагтаа эхлээд,цээжинд зангирсан үгээ хэлчихээд дуусах цагтаа тараад одов. Хүйтэнд удаан жагсвал дулаан хувцас хунар муутай оролцогчид дэрийчихэж магадгүйг сайн тооцжээ. Шар нохой жилийн улс төрийн синдром нь Ардчилсан нам  “ард түмэнтэйгээ хамтдаа” жагсана гэсэн зорилгоо биелүүллээ. Эх орны эрх ашгийн өмнөөс тэд сөрөг хүчний байр сууриа чангахан дуугарч илэрхийлэв.

2018 оныг  тус намынхан УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт хаягласан хугацаатай мэдэгдлээр эхлүүлсэн. Тэр шаардлага агаарын бохирдол, татварын нэмэгдэл, Үндсэн хуулийн асуудлаар гэсэн гурван зүйл заалттай.  Энэ мэдэгдлийг хүргүүлснийхээ дараа АН-ын дарга С.Эрдэнэ хэвлэлийнхнийг цуглуулж байгаад “ Хэрэв УИХ-ын чуулган завсарлахаас өмнө, 2018 оны хоёрдугаар сарын 1-ний дотор энэхүү шаардлагын дагуу зохих арга хэмжээ аваагүй тохиолдолд Ардчилсан нам амлалтаасаа ухарсан Засгийн газрыг огцруулж, УИХ-ыг тараах, хариуцлагагүй улс төрчдөд улс төрийн хариуцлага хүлээлгэх тэмцэл өрнүүлэхээ хариуцлагатайгаар мэдэгдэж байна” гэсэн юм.  Түүний мэдэгдэл хаврын  улс төрийн синдромыг таван есийн хүйтнээр ийнхүү эхлүүлэв бололтой.

АН-ын хувьд улстөрийн сөрөг хүчний үүргээ эх орны эрх ашгийн төлөө ард түмний өмнөөс хүчтэй байр суурь,дуу хоолой гаргаад эхэлбэл ард түмэн тэднийг хурайлан дэмжих байх. Гэхдээ одоо 1990 он биш. Тэр цагийн үеэ элээсэн партизан сэтгэлгээ өнөө цагт олны сэтгэлийг гэгэлзтэл хөдөлгөхгүй,учир нь өнгөрсөн 20 гаруй жилд  нийгмийн байдал үндсээрээ өөрчлөгдсөн. Ард түмэн ч эрхэм дээдсүүдэд  “хулхидуулсаар” хал үзэж,хашир суусан. Хот хөдөөгүй бүгдээр  гэнэн “томоогүй” зангаа орхиж эрийн цээнд хүрсэн. Түүнээс гадна цөөхөн монголчууд бид  баян ядуугийн хоёр туйл дээр амьдарч байгаа. Ийм байдлыг хүн толгойтой бүхэн аль хэдийнэ мэдсэн.  Эх орноо хуваагаад хүртчихсэн хүмүүсийн дунд АН-ын томчуул ч олноор бий. Ийм байхад нэг их эх оронч,хувьсгалч дүрээр цээж дэлдэн хашгичаад эхэлбэл хол явахгүй байж мэднэ.

27604905_1547308905389449_1791349984_o 27497580_1547303952056611_851394777_n 27603985_1547302932056713_1332999122_o

27605526_1547303068723366_935534649_o 27604931_1547304152056591_258361089_o 27605343_1547307372056269_820335633_o 27605377_1547308852056121_1097330887_o

27650185_1547302985390041_1420449471_o 27605526_1547303068723366_935534649_o 27605614_1547305862056420_1960175115_o 27605808_1547308772056129_140855343_o 27606018_1547306212056385_437476415_o

27652746_1547304108723262_1776564446_o 27650200_1547308682056138_775010280_o 27650300_1547305878723085_1302645029_o 27650366_1547306188723054_1561312391_o 27651164_1547304748723198_1721096595_o

27710485_1547303025390037_1720570729_o 27652809_1547305705389769_1337180337_o 27652884_1547306052056401_313240712_o 27653798_1547308918722781_887715780_o 27708024_1547303888723284_135715980_o 27708035_1547304892056517_329124736_o

27650185_1547302985390041_1420449471_o

 Н.Дөл

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 1 сэтгэгдэлтэй
  1. Anonymous
     (192.168.8..***)
    2018/02/22 13:27

    Баялгаа монголоо гадныхантай нийлж гэрээ нэрээр гадагш зееж байгаа офшортонгуудадаа хариуцлага тооцож байж ард тумэн АН г дэмжих болно туунээс биш олон хошгируулалт сонслоо харлаа узлээ

    (0) (0)