Телевиз, радио, вэбсайтын мэргэжлийн төвүүдийн хурал ирэх даваа гарагт болно

2018 оны 02-р сарын 01 өдөр, 11 цаг 00 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
hevlel

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн XYII их хурал 2 дугаар сарын 8-ны өдөр болохтой холбоотойгоор мэргэжлийн төвүүд хуралдаж эхэлжээ. Одоогоор Орон нутгийн сэтгүүлчдийн мэргэжлийн төв хурлаа хийж салбарынхаа 55 мандатыг аймаг, орон нутаг дахь салбарууддаа хуваарилаад байна. Харин телевиз, радио, вэбсайтын мэргэжлийн төвүүдийн хурал ирэх даваа гарагт болохоор яригдаж байгаа бол сонины мэргэжлийн төвийн хурал хэзээ болох нь тодорхойгүй байгаа аж. Телевизийн мэргэжлийн төвийн дарга Ц.Оюундарь Бангкокт олон улсын хуралд сууж байгаа ч төвийнхөнтэйгөө байнга холбоотой байгаа гэнэ. Бусад төвүүдийн дарга нар бүгд суурин ажиллаж байгаа юм байна.

МСНЭ-ийн дүрмийн 4-ийн 4 дүгээр зүйлд “Их хурлын төлөөлөгч нь хот, орон нутгийн салбараас сонгогдоно. Төлөөлөгч сонгох журмыг Удирдах зөвлөл тогтооно” гэжээ. 1 дүгээр сарын 22-ны Удирдах зөвлөлийн хурлаас дүрмийн энэ заалтыг үндэс болгон радио 30, телевиз 70, вэбсайт 50, сонин сэтгүүл 50, сургалт судалгаа 20, орон нутгийн мэргэжлийн төвөөс 55 сэтгүүлчийг их хурлын төлөөлөгчөөр сонгохоор тогтсон юм. Мөн үүнээс гадна 30 ахмад сэтгүүлчийг МСНЭ-ийн их хурлын төлөөлөгчөөр оролцуулна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх