Бээжин хотын түүхэн дэх хамгийн залуу дарга ажлаа хүлээн авлаа

2018 оны 01-р сарын 31 өдөр, 18 цаг 24 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
27661567_1292814437516718_1110127907_n

БНХАУ-ын Бээжин хотын Ардын төлөөлөгчдийн их хурал өчигдөр өндөрлөв. Тус хурлаар Бээжин хотын удирдлагууд солигдсон бөгөөд хотын дарга ч бас өөрчлөгдөв. Хотын даргаар 54 настай Чөн Жинин  томилогдов. Бээжин хотын шинэ удирдлагын багт шинээр томилогдсон 9 орлогч дарга, хотын АТИХ-ын Байнгын хорооны дарга Ли Вэй, хотын Хянан шалгах хорооны дарга Жан Шуофү, хотын Ардын дээд шүүхийн дарга Ян Ванмин, хотын Прокурорын газрын дарга Жин Дали нар багтжээ.   Хотын даргаар томилогдсон Чөн Жинин нь  сүүлийн 30 жилийн хугацаан дахь хамгийн залуу хотын дарга болж байна.

Тэрээр Хятадын хамгийн нэр хүндтэй Цинхуа Их сургуулийг төгссөн бөгөөд тус сургуулийн захирлаар ажиллаж байхдаа мөн л Хятадын түүхэн дэх хамгийн залуу захирал болж байжээ.
Түүний хувьд 2015 оноос Хятадын Байгаль орчны сайдаар ажиллаж байсан туршлагатай. Энэ үедээ мөн л  улсын түүхэн дэх хамгийн залуухан сайдаар нэрлэгдэж байсан. Чөн Жинин Байгаль орчны сайдаар ажиллаж байхдаа Бээжин хотын болон бусад бүс нутгуудын бохирдлын асуудалд онцгой анхаарч хатуу чанга бөгөөд ухаалаг  хуулийг батлуулсан гавьяатай.
Бээжин хотын энэ жилийн төлөвлөгөөнд, хотын ДНБ өсөлтийг 6.5 хувьд хүргэх, хэрэглээний үнийн өсөлтийг 3 хувиас хэтрүүлэхгүй байх, хотын иргэдийн амьжиргааны түвшинг нэмэгдүүлэх зэрэг ард түмний амьдралыг улам сайжруулах урамтай сайхан зорилтууд байгаа аж.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх