Цагдаагийн ерөнхий газрын бүртгэл хяналтын төвөөс жолооны үнэмлэх олгож эхэлснийг мэдэгдэв. Орон нутгийн иргэд жолооны үнэмлэхээ солиулсан, мөн хаясан тохиолдолд захиалга өгсөн орон нутгийнхаа Замын цагдаагийн газраас авах юм байна. Харин нөхөн олгох буюу сольж байгаа, мөн түр суурьшиж байгаа иргэд түр зөвшөөрлийн хугацаа дуусахаас үл хамаараад жолооны үнэмлэхээ Дүнжингарав худалдааны төвийн нэг цэгийн үйлчилгээнээс авах боломжтой болжээ.
2017 онд хүлээгдэж байсан 100 мянга гаруй жолооны үнэмлэхийг энэ оны нэгдүгээр сард хэвлэж дуусчээ. Шинээр жолооч болж байгаа иргэдийн үнэмлэхийг тухайн суралцаж буй авто сургуулиудаас олгоно. Дүнжингарав худалдааны төвийн нэг цэгийн үйлчилгээ 23 мянган жолооны үнэмлэх тараагаад байгаа аж.