Элэг шилжүүлэх мэс заслын багийнханд www.ontslokh.mn сайтынхан баяр хүргэж байна

2018 оны 01-р сарын 30 өдөр, 18 цаг 11 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
27583891_1292038954260933_2068827210_n

Хавдар судлалын үндэсний төвийн элэг шилжүүлэн суулгах хагалгааны багийнханд манай www.ontslokh.mn сайтын хамт олон баяр хүргэж байна. Бас цаашдын ажилд нь амжилт хүсье. Монголд анх удаа элэг шилжүүлэх мэс заслыг амжилттай гүйцэтгэсэн талаар  хагалгааны багийнхан хэвлэлийн хурал хийж мэдээлэл өглөө.  ХСҮТ-ийн захирал Ж.Чинбүрэн “Анхны хагалгааг 42 настай эрэгтэйд хийлээ.  Түүний 20 настай дүү донор боллоо. Хагалгаа гурван шатыг хамарсан нэлээд хүнд хэлбэрийн хагалгаа байсан тул хагалгааны багт 40 гаруй эмч оролцлоо. Хагалгаанд Солонгосын “Самсунг” эмнэлгээс эмч нар ирж хамт оролцсон. Хагалгаа долоон цагийн турш үргэлжилж, амжилттай дууссан. Харин донорын хагалгаа буюу элгээ өгч байгаа залуугийн хагалгаа таван цаг үргэлжилсэн. Хагалгааны явцад цус алдаагүй, цус юүлээгүй, хагалгаа хуурай хийгдсэн байгаа юм. Элэг шилжүүлэн суулгасан 42 настай эрэгтэй гурван жил манай хяналтад байсан. Түүний хавдар өнгөрсөн оны 11 дүгээр сараас идэвхжсэн. Бид “Самсунг” эрүүл мэндийн багтай хамтран 11 дүгээр  сараас хойш хагалгаа хийхээр төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар өвчтөний биеийн байдал тогтвортой, шинжилгээний үзүүлэлт хэвийн байгаа. Донор нь ердийн тасагт шилжсэн байна. Засгийн газрын 100 хоногийн ажлын тайлан гарч буй энэ үед элэг шилжүүлэн суулгах хагалгаа үнэ төлбөргүй хийгдсэн. Засгийн газраас улсын нэгдүгээр төв эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төвд төсвийг суулгасан. Бид энэ төсвөөр хагалгааг үнэгүй хийсэн”  гэдгийг онцоллоо.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 3 сэтгэгдэлтэй
  1. Anonymous
     (192.168.8..***)
    2018/01/31 00:50

    CHINBUREEN BITGII HUDLAA YARIAD BAILDAA MONGOLD 3 JILIIN OMNOOS EHLEED ELEG SOLISON SHUU DEE.MONGOLD ANH UDAA GENE UU KK KK KK

    (0) (0)
  2. Anonymous
     (192.168.8..***)
    2018/01/31 00:48

    CHINBUREN EMCHEE CHI JAAHAN HUN CHANARTAI BAILDAA,MINII EEJ CHINII HAGALGAA HIIHIIG HULEEGEED UHLIIN DAVAAN DEER 1-R EMNELGIIN EMCH NARAAR ELGEE SOLIULSAN.MINII EEJ 30 DAHI HUN BAISAN .MKONGOLD ANH UDAA GEH SHIG BITGII HUDLAA GUCAAD BAILDAA

    (0) (0)
  3. Anonymous
     (192.168.8..***)
    2018/01/31 00:45

    mongold anh udaa gej yugaa soliorood bainaa ,minii duu 1-r emnelegt elegee soliulsan ,30 dahi hun gesen shuu dee.
    MONGOLD ODOO 40 ORCHIM HUN 1 R EMNELEGT ELEGEE SOLIULSAN

    (0) (0)