Архангайд цас их дарснаас 11 даваа хаагджээ

2018 оны 01-р сарын 30 өдөр, 16 цаг 36 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
tsas
Энэ жил Архангай аймгийн нутагт цас их унаж, цаг агаар малчдад ширүүхэн хандаж байна. Тус аймгийн Ихтамир сумын Хөх, Хэц, Улаалзайн даваа, Чулуут сумын Эг, Номгоны даваа, Өгийнуур сумын Шандын даваа, Хашаат сумын Өлийн даваа, Цэнхэр сумын Хуулзуур, Ар тэрэгтийн даваа, Төвшрүүлэх сумын Гурвын даваа, Хэсгийн даваа зэрэг 11 даваа цасанд дарагдан хаагджээ. Харин улсын болон орон нутгийн чанартай зам саадгүй, чөлөөтэй нэвтэрч байгаа аж.
Хотонт сумаас Орхон, Улаан чулуу багууруу явах зам хаагдаж, тээврийн хэрэгсэл явах боломжгүй болсон байна. Архангай аймагт 2017 оны 10 дугаар сараас 2018 оны 1 дүгээр сарын 2 8 хүртэлх хугацаанд их бага хэмжээгээр 35 удаа цас орсон байна. Цасны дундаж өндөр тал газартаа 8-15 см, уулын бэл 10-20 см, хунгар 25-50 см зузаан цастай байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх