Нэгдүгээр сарын 30-31-нд шилжих шөнө тэнгэрт одон орны гурвалсан нэн ховор үзэгдэл харж болно. Тодруулбал, өнөө шөнө тэргэл сар гарч, сар хиртэж, мөн “Цэнхэр Сар” гарна гэж одон орончид мэдэгдэж байна. Байгаль ертөнцийн ховор үзэгдлийг Алс Дорнод, Ази, Австрали болон АНУ-ын баруун эргийн оршин суугчид ажиглах боломжтой гэнэ.
Америкийн оршин суугчдын хувьд энэ тохиол сүүлийн 150 жилд тохиож байгаа анхны үзэгдэл тул үүнийг үзэх гэж ихэд хүлээж байгаа аж. Хамгийн сүүлд 1866 оны гуравдугаар сард сарны энэхүү хослосон үзэгдэл ажиглагдсан байна.
2018 оны өвлийн супер сарны үзэгдэл сар дэлхийгээс 358 993 км зайд ойртон ирж,энгийн нүдээр мэлтийтэл харагдах гэж байгаа нь энэ. Хамгийн сүүлд, 2016 оны 11 дүгээр сарын 14-нд сар дэлхийд ойртож байжээ.