Монголын далбаатай хөлөг онгоц Хятадын тэнгист живжээ

2018 оны 01-р сарын 30 өдөр, 12 цаг 20 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
27399833_1291866090944886_1818378852_n

Өнгөрсөн ням гаригийн орой Хятадын зүүн нутгийн Жөзян мужийн Вэньжоу хотын нутаг дэвсгэрт харьяалагддаг усанд Монголын далбаатай ачаа тээврийн хөлөг онгоц живснийг Синьхуа агентлаг мэдээлжээ. Уг онгоцны хөлгийн багийн хоёр гишүүнийг Хятадын Ардын чөлөөлөх армийн Тэнгисийн цэргийн хүчнийхэн аварсан байна. Аврагдсан хоёр хүний нэг нь хятад,нөгөө нь Индонезийн иргэн аж. Тайванийн Тайчун хотоос БНСУ руу элсэн чихэр тээвэрлэж явсан уг хөлөг онгоцонд нийтдээ багийн 11 хүн явсан байна. Хөлгийн багийн есөн гишүүний хувь заяа хэрхсэн нь тодорхойгүй байна. Хятадын тэнгисийн цэргийн хүчнийхэн сураггүй болсон есөн хүнийг хайсаар байгаа ч одоогоор сураг гараагүй байна.

Монголын далбаатай онгоц осолдсон нь зөвхөн энэ удаагийнх биш. Өнгөрсөн онд ачаа тээврийн хөлөг онгоц Хар тэнгист дундуураа хуваагдан живсэн.

Уг хөлөг онгоцны хөлгийн багийн 11 гишүүнийг Туркийн тэнгисийн цэргийнхэн аварч байсан билээ. Монголын далбаа бүхий 300 гаруй хөлөг онгоц хязгааргүй далайд аялж яваа.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх