Ууланд авирахын нууцыг “ууЛус” баримтат киноноос мэдээрэй

2018 оны 01-р сарын 29 өдөр, 08 цаг 50 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
10230

Отгонтэнгэр хайрханд авиралт хийсэн 27 уулчин буух явцдаа осолдож харамсалтайгаар 17 хүн зуурдаар амь эрсэдсэн нь монголчуудын сэтгэлийг шимшрүүлж дэлхийн уулчдын харууслыг төрүүлсэн эмгэнэлт үйл явдал болсон билээ.

Цөөхөн монголчууд зуурдаар од мэт харван одсон тэднийгээ харамлахдаа, харуусахдаа ууланд дурлагчдыг буруутгасан шүүмжүүд нэлээд явсан. Ууланд аялагчдыг оргил өөд тэмүүлэх явцад үзэж, алга ташиж, дэмжиж, оргилд гарахад нь баяр хүргэх үзэгч байхгүй. Гагцхүү уулнаас ууланд, оргилоос оргил өөд тэмүүлэхийн нууц нь тэдний дотор л байдаг. Таны ч дотор бий. Хэрэв та ууланд алхаж үзсэн бол мэднэ. Үзээгүй бол ойлгож мэдэрнэ.

Монголын уулчид 2015 онд снөүбоардчин залуусын хамтаар эх орныхоо хамгийн өндөр цэг “Хүйтний оргил”-оос гулгахаар зорьсон сонирхолтой, эрсдэлтэй аялалаараа “УуЛус” богино хэмжээний баримтат киног бүтээсэн. Уг кинонд багийн гишүүний осол гэмтэл, бусад уулчдын харамсалтайгаар амь эрсэдсэн ослыг ч сөрөн яагаад ууланд аялж, ууланд улам бүр шунан дурладаг тухай өгүүлнэ.

Энэхүү богино хэмжээний бүтээл нь Отгонтэнгэр хайрханд осолдсон багийг ахлагч Сэнгү хэмээх нэрээрээ уулчдын дунд алдаршсан Н.Сүрэнжав, уулын спортын акул, МУГТ Г.Өсөхбаяр болон, түүний дүү Г.Жангар гэх мэт ууланд дурлагчдын тухай өгүүлэх юм.

Алдаа, айдас, эрсдэл, үхэлтэй тулгарсан ч яагаад ууланд гардаг юм. Яагаад ууланд хайртай байдаг юм. ТҮҮНИЙ НУУЦ НЬ ЮУ ЮМ. Энэ агуулгыг хүн таны сэтгэл дотор байх нууцыг хөндөж уран гаргасан бүтээл бол “ууЛус” богино хэмжээний бүтээл юм.

Хэрвээ та ууланд алхаж үзсэн бол, ууланд алхаж үзээгүй бол “ууЛус”-ыг яг одоо үзээрэй.

  • Юнивишн видео сан, шинээр нэмэгдсэн кино цэс
  • Юнивишн видео сан, Баримтат кино цэс
  • LOOK TV Монгол кино цэс
  • DDiSHTV

“ууЛус” киноны хэсгээс…

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх