100 айлынхныг 100 зовлонгоос салгахыг хүсэхгүй байна уу,С.Батболд дарга аа

2018 оны 01-р сарын 25 өдөр, 09 цаг 30 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
27294711_1287948138003348_981529246_n

НИТХ-ын дарга С.Амарсайхан өөрийн твиттер хуудаснаа 100 айлын барилгын дэлгүүр, захуудыг энэ оны гуравдугаар улиралд багтаан хотоос нүүлгэнэ гэдгээ мэдээлсэн. Ажлаа эхлүүлж, захуудыг нүүлгэх ажлын хэсгийг байгуулсан байна. Хотынхоо төвд яг зүрхэн дээр нь барилгын материалын зах ажиллуулаад цемент шохойнд дарагдаж суудаг улс манай нийслэлээс өөр хаана ч байдаггүй юм гэсэн. Тийм болохоор 100 айлын захыг наймаачидтай нь хамт хотоос холдуулахыг хүн бүр дэмжиж,С.Амарсайхан даргад талархаж буй. Харин түүний саналыг эсэргүүцэж суугаа ганц хүн нь хотын дарга С.Батбалд бололтой.  Тэрээр хөдөөний хүн болохоороо хотын амьдралыг сайн ойлгодоггүй,асуудалд муйхарлан ханддаг байж болно. Бохирдсон агаараар хотын дарга амьсгалдаггүй юм гэхэд үр хүүхэд хамаатан садан ойр дотныхон нь амьсгалдаг байж таарна. Дөргүй сарлаг мэт муйхар зан төрийн хүнд зохихгүй ээ, С.Батболд дарга аа. 100 айлыг хотоос нүүлгэвэл 100 айлынхан 100 зовлонгоосоо сална. Ард түмний өчүүхэн хэсэг нь зовлонгүй амьдраг л дээ.  С.Амарсайхан даргын ярьж буйгаар, ажлын хэсэг энэ оны эхний улиралд захуудыг нүүлгэх судалгаа хийж, төлөвлөгөө боловсруулан шийдвэр гаргах аж. Үүний дараа захуудыг нүүлгэх ажлыг эхлэх юм байна.Иргэдийн тав тухтай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлж, хотын хөдөлгөөний ачааллыг бууруулахын тулд зайлшгүй хийх ёстой ажлын нэг нь энэ бөгөөд эхний ээлжинд барилгын дараа нь техник, модны захуудыг үе шаттай нүүлгэх юм байна. Ингэхдээ иргэд, аж ахуйн нэгжүүдийн саналыг сонсож, ажилдаа тусгах юм.  Харин энэ асуудалд  хотын дарга огт өөр үзэл бодолтой байгаагаа өнгөрсөн долоо хоногт болсон хотын даргын зангиагүй уулзалтын үеэр илэрхийлсэн.  Тэр үед С.Батболд дарга  “Би 100 айлын барилгын материалын захыг нүүлгэх талаар ямар ч бодолгүй байгаа.  Энэ бол миний байр суурь биш.  Харин хотын захиргааг  Яармаг руу нүүлгэнэ” гэж байв. Энэ нь их хотыг маань  захирч байгаа эрхмүүд  ямар уялдаа холбоогүй,  бие биенийхээ хөгжлийн бодлогыг дэмжиж ажилладаггүй юм бэ гэсэн гомдол цээж бачууруулна. Хотын хоёр тодарга маань буруу ишилсэн сүх шиг зөрүүдлээд л хоёр тийшээ зүтгээд байдаг юм биш биз.  Уг нь  НИТХ-ын дарга, хотын захирагч нар эв найртай, нэг санаатай эв эеийн бодлого зангидаж ажиллавал  хотод хөгжил авчирна. Хотын иргэд бид дарга нараас сайн бодлого хүлээсээр л байна.

Н.Дөл

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх