Гурван сая дахь иргэн Х.Монголжин охин гурван нас хүрлээ

2018 оны 01-р сарын 24 өдөр, 16 цаг 52 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
mongoljin

2015 оны  энэ өдөр Монгол Улсын гурван сая дахь иргэн Өмнөговь аймагт мэндэлж байсан бол Монголжин охин өнөөдөр 3 нас хүрч байна.

2015 оны 01-р сарын 24. 3 жилийн өмнөх энэ өдөр Монгол улсын иргэн 181-ээр нэмэгдсэн байдаг. Эдгээр бяцхан иргэдийн  гурав нь гадаадад, 178 нь эх орондоо төрсөн ба эдгээр хүүхдүүдээс Өмнөговь аймгийн Даланзадгад сумын нэгдсэн эмнэлэгт амаржсан Энхтүвшингийн Хатанболд, Ганбатын Аззаяа нарын охин Монгол Улсын 3 сая дахь иргэн болж бүртгэгдсэн. Охиныг төрснөөс хойш дөрөв хоногийн дараа аавынх нь хүсэлтээр Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Монголжин хэмээх нэрийг хайрласан. Тэгвэл энэ өдөр Монголжин охин 3 нас хүрлээ.

Монголжин охин өнөөдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 2-р цэцэрлэгт сурдаг. Тэрбээр сэргэлэн цовоо, их нийтэч олон найзуудтай, цэцэрлэгтээ явах их дуртай, дуу дуулах бүжиглэх хоббитой хэмээн багш нь ярив.  Монголжин охин Мандахнаран нэртэй хөөрхөн дүүтэй болжээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх