Засгийн газрын хуралдаан болж 11 асуудал хэлэлцсэнээс бензин шатахуунд багагүй анхаарал хандуулжээ. Дөнгөж сая хэвлэлийнхэнд хурал зарлаж, АИ-80, АИ-92 автобензиний онцгой албан татварыг тэглэсэн талаар мэдээллээ. Харин АИ-95-аас дээш шатахуун болон дизелийн түлшинд татвар ногдуулах аж.
Засгийн газрын тогтоолын төсөлд автобензин, дизелийн түлшний онцгой албан татварын хэмжээг дараах байдлаар өөрчлөхөөр тусгажээ. Шатахууны үнэ өсвөл өргөн хэрэглээний барааны үнэ дагаад өсдөг тул Засгийн газар ийм шийдвэрийг гаргажээ.