Нийслэлийн хэмжээнд энэ сарын 22-ны байдлаар, амбулаторийн 67.823 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 3223 тохиолдол оношлогджээ. Энэ нь нийт үзлэгийн 4.8 хувийг эзэлж байгаа бөгөөд өнгөрсөн 7 хоногийн дунджаас 0.9 хувиар бага байна.
Нийт өвчлөгсдийн 38.0 хувийг 0-1 нас, 26.6 хувийг 2-4 нас, 14.0 хувийг 5-9 насны хүүхдүүд эзэлж байгаа юм. Хүүхдийн түргэн тусламжийн 905 дуудлага ирснээс 35.9 хувь нь томуу, томуу төст өвчний тусламж, үйлчилгээг авсан аж.
Нийслэлийн эмнэлгүүдийн хувьд энэ сарын 23-ны байдлаар, 2084 орон дээр 1896 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд нийт ор ачаалалгүй байна. Шинээр хэвтсэн өвчтөний 158 буюу 37.2 хувийг томуу, томуу төст өвчтэй өвчтөнүүд эзэлж байгаа юм.