Хятадын төмөр замчид ганцхан шөнийн дотор гурван том шугамыг Наньлуны станцтай холбожээ. Тодруулбал, энэ сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө долоон бригадад хуваагдсан 1500 инжежер техникийн ажилчид 23 экскаватор, 7 зүтгүүр вагон ашиглан Ганьлун, Ганьжуйлун, Жанлуны гурван том шугамыг цагт 200 км хурдлах хурдны галт тэрэгний Наньлуны станцтай холбох шугамыг барьсан байна. Ийм бүтээлч амжилт өмнө нь хаа ч байсангүй. Хятадууд ажил үүргийн нарийн зохион байгуулалт,үйл ажиллагааны хурд, эрч хүчийг үзүүлэн байж үр дүн ямар байдгийг ийнхүү ганц шөнийн бүтээн босголтоор харуулжээ. Төмөр замаас гадна гэрэл дохио, хяналт, удирдлагын систем зэрэг аюулгүй байдалд шаардлагатай бүх зүйлийг иж бүрэн хийж дуусгасан байна. 9 цаг ажиллаж ийм амжилт байгуулсан нь дэлхийн дээд амжилт болсныг Хятадын хэвлэлүүд онцолж байна.
Н.Цацал