Монголчууд анх удаа өвлийн олимпийн бамбарыг буухиалав

2018 оны 01-р сарын 24 өдөр, 13 цаг 41 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
27157436_1287801564684672_1257871030_n

Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон өвлийн олимп 2 дугаар сарын 8-нд эхэлнэ. БНСУ-д болох “Пёнчан-2018” өвлийн XXIII олимпийн наадмын  бамбар Грекээс 11 дүгээр сарын 1-нд гарсан. Буухиалан явсаар Инчеоны нисэх онгоцны буудлаас Чэжү аралд хүрч, тэндээс Пусанд очсон. Ийнхүү олимпийн бамбар БНСУ-ын хотуудаар дамжин аялсаар 2 дугаар сарын 9-нд олимпийн тосгонд очих юм. Бамбар буухиалах арга хэмжээнд  “Номин Холдинг” ХХК-ийн ерөнхийлөгч Ш.Баярсайхан оролцон гүйсэн нь олимпийн бамбарыг буухиалсан анхны монгол хүн боллоо.  Түүнд галт бамбарыг “SAMSUNG”-ийн ноён Ким шилжүүлсэн бол Ш.Баярсайхан бамбарыг  “Алтан Жолоо” группийн ерөнхийлөгч В.Энхбаатарт дамжуулсан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх