Чөлөөт бөхийн “Стамбул-2011” ДАШТ-ий мөнгөн медальт, 2010 оны оюутны ДАШТ-ий хүрэл, Азийн АШТ-ий мөнгө, “Mongolia Open” ОУТ-ий хошой мөнгөн медальт, ОУХМ Банзрагчийн Оюунсүрэн мөрөндөө хүнд бэртэл авч, дөнгөж 23 настайдаа зодог тайлсан. Урт хугацааны турш маш олон удаа мөрөө мулталж гаргаснаас болж, бугалаганы яс элэгдэн ясанд нь үрэвсэл үүсчээ. Энэ нь түүний амь насанд нь аюул учраад байгаа бөгөөд БНСУ-д яаралтай хагалгаа хийлгэх шаардлагатай болсон байна. Б.Оюунсүрэнгийн эмчилгээний зардалд 65 сая төгрөг хэрэгтэй болсон бөгөөд түүнтэй хамт мөр зэрэгцэн хүчин зүтгэж явсан тамирчид, багш дасгалжуулагч, найз нөхөд, хамт олон “Нэг сэтгэл” аяныг өрнүүлээд байгаа юм. Тэгвэл ЗГХА, Биеийн тамир, спортын газрын хамт олон энэ аяны хүрээнд Б.Оюунсүрэнгийн эмчилгээнд явах замын ирж очих зардлыг гаргахаар болсон байна.
Биеийн тамир, спортын газраас Б.Оюунсүрэнд хандив өргөлөө
2018 оны 01-р сарын 24 өдөр, 11 цаг 22 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )