Dуrberg kern брэндийн дараагийн нүүр царай хэн байх бол

2018 оны 01-р сарын 23 өдөр, 13 цаг 06 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
27140852_1342968085807901_535443713_o

DYRBERG/KERN брэнд нь Монголын сор болсон, хүчирхэг бүсгүйчүүдээр өнгө төрхөө илэрхийлдэг билээ. Нэвтрүүлэгч С.Чимгээ, “Цензургүй яриа” нэвтрүүлгийн хөтлөгч Л.Мөнхбаясгалан, УИХ-ын гишүүн асан, Зориг сангийн тэргүүн С.Оюун, Ардын жүжигчин Н.Сувд гээд олны танил бүсгүйчүүдийн дайчин шаламгай, бусдыг байлдан дагуулагч, үлгэр жишээч шинж чанарыг улам тодотгож ирсэн.  DYRBERG/KERN брэнд нь үргэлж маркетингийн шинэлэг санаа, хэрэглэгчдийн дунд зохион байгуулдаг сонирхолтой арга хэмжээнүүдээр бусдаас ялгардаг. 2016 онд Монголд анх удаа Semi nude буюу хагас нүцгэн шоуг хийжээ.  Нийгмийн хариуцлагаа ухамсарлаж арга хэмжээг  хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдийн дуу хоолой болгож чадсан. 2017 оны нүүр царай С.Оюун, “Суперрубин” ХХК-ны захирал Э.Халиун нарын санаачлагаар Дауны синдром өвчиндөө шаналж буй А.Саранцацралт охины хагалгааны зардалд зориулсан хандивын худалдааг амжилттай зохион байгуулсан байна. Үйл ажиллагаанд ирсэн зочдын DYRBERG/KERN брэндийн бүтээгдэхүүний худалдан авалтын орлогоос А.Саранцацралт охины эмчилгээний зардалд хандивлагдсан юм. Харин “Супер рубин” ХХК-ийн хамт олон Dуrberg kern брэндийн дараагийн нүүр царайгаараа хэнийг сонгох нь олны анхаарлын төвд байна.

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 3 сэтгэгдэлтэй
  1. Woow
     (192.168.8..***)
    2018/01/23 14:59

    Tasarhai shuu tanaikh ter chigtee odoo ueiin trend bolson hamgiin goy ni

    (0) (0)
  2. battulga bizyaa
     (192.168.8..***)
    2018/01/23 13:12

    shan shan busguichuud bno odoo shan zaluu hun bwal te

    (0) (0)
  3. SWeet
     (192.168.8..***)
    2018/01/23 13:11

    Hooh hen bol do jujigchin anhnyam

    (0) (0)