Зэвсэглэсэн гэмт этгээдийг баривчлан саатуулжээ

2018 оны 01-р сарын 23 өдөр, 12 цаг 29 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
27043053_1287008784763950_1365320291_n

Цагдаагийн алба хаагчдыг буудна гэж сүрдүүлсэн гэмт  этгээдийг ЦЕГ-ын Тусгай ажиллагааны газар, Төв аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагчид хамтран баривчлан саатуулжээ. Булган аймгийн Баяннуур сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Батхүү, цагдаагийн ахлах ахлагч Б.Мөнх-Оргил нар энэ сарын 20-нд замын цагдаагийн постод үүрэг гүйцэтгэж байхдаа сэжиг бүхий  “Тоёота Ланд Круйзер-70” маркын саарал өнгийн машиныг зогсоон, шалгахад гэмт хэрэгт  эрэн сурвалжлагдаж байсан Г. гэгч байсныг тогтоосон байна.

Алба хаагчид уг этгээдийг саатуулах гэтэл машиндаа суун Улаанбаатар хотын чиглэлд зугтсан байна. Цагдаанийнханд гэмт этгээд машиндаа галт зэвсэгтэй явж байгаа гэсэн мэдээлэл байсан тул Төв аймгийн Баянчандмань, Лүн сум дахь замын цагдаагийн пост, Баянхангай, Баянцогт, Аргалант  сумдын хэсгийн төлөөлөгч, цагдаа нарт мэдэгдэж, зам дагуу 5 пост гарган бүслэн хааж, шуурхай ажилласнаар Төв аймгийн Баянхангай сумын  нутаг “Зэст толгой” гэх газраас баривчлан саатуулсан байна.

Г нь тухайн үед “Та нарыг ойртвол би өөрийгөө хутгална” гэж сүрдүүлжээ. Түүнийг баривчлан автомашинд нь үзлэг хийхэд ТОЗ-8 маркийн буу, зургаан сумтай дайз, дөрвөн хутга, хоёр хуучин заазуур байсныг эд мөрийн баримт болгон хураан авсан байна.  Сэжигтэн Г нь 1967 онд Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, өмнө нь дөрвөн удаа ял шийтгүүлсэн бөгөөд өнгөрсөн оны 11 дүгээр сарын 15-нд Төв аймгийн Батсүмбэр сумын байгаль хамгаалагчийг албан үүргээ гүйцэтгэж байхад нь зодож гэмтээсэн хэрэгт холбогдоод оргон зайлсан байсан гэж цагдаагийнхан мэдэгдэв..

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 1 сэтгэгдэлтэй
  1. Anonymous
     (192.168.8..***)
    2018/01/23 15:35

    цагдаа нар мундаг шүү яг олоод л шалгасан байна

    (0) (0)