Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд өгсөн хугацаатай шаардлагын хариуг шаардлаа

2018 оны 01-р сарын 22 өдөр, 17 цаг 19 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
26731780_1593644777391207_4093205502252979035_n

Ардчилсан намаас энэ сарын 03-нд УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт нэмэгдсэн татваруудыг цуцлуулах талаар  хугацаатай шаардлага хүргүүлсэн. Гэвч Засгийн газар өнөөдрийг хүртэл ганц ч дорвитой алхам хийгээгүй, шаардлагад хариу өгөөгүй. Харин ч бүр шаардлага хүргүүлснээс хойш буюу энэ сарын дундаас эхлэн шатахууны үнэ өсч, зохиомол хомсдол бий болж, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж байна. Тиймээс өнөөдөр /2018.01.22/ УИХ дахь Ардчилсан намын бүлгээс Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд тооцоо судалгаагүй олон төрлийн татвар нэмсэн асуудлаа дахин судалж, татвар нэмсэн хуулиудаа цуцлах тухай хуулийн төслийг 2018 оны хоёрдугаар сарын 01-ний дотор нэн яаралтай УИХ-аар хэлэлцүүлэхийг шаардлаа. Үнийн тогтвортой байдлыг хангаж, ард түмний дунд үүсээд байгаа бухимдлыг намжаах талаар шуурхай арга хэмжээ авахгүй бол Засгийн газрыг огцруулах асуудлыг тавих болно гэдгийг мэдэгдлээ.

dd14efd7daa059d73d9ea9ecfb4e4a4f.jpg

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх