Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2017 оны “Гадна зар сурталчилгааны байгууламжийг буулгах ажлыг зохион байгуулах тухай” А/242 дугаар тушаалын дагуу зөвшөөрөлгүй гадна зар сурталчилгааны байгууламж, самбарыг энэ сарын 12-ноос эхлэн албадан буулгаж эхэлжээ. Энхтайвны өргөн чөлөө буюу 5 шараас Офицерийн ордон хүртэлх зам дагуу зөвшөөрөлгүй, зохих журам зөрчин байршуулсан 96 хаяг, мэдээллийн байгууламж, 112 хулдаасан хэвлэл, 86 түр самбар, 3 тулгуурт самбарыг буулгасан байна. Мөн Жуулчдын гудамж, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж, Наадамчдын зам дагуух самбар, байгууламжийг буулгасан аж. Гадна зар сурталчилгааны байгууламжийг буулгаж ажлын хүрээнд нийт 169 хаяг, мэдээллийн байгууламж, 162 хулдаасан хэвлэл, 127 түр самбар, 3 тулгуурт самбар буулгасан байна.
Журам зөрчин байршуулсан самбаруудыг буулгаж эхэллээ
2018 оны 01-р сарын 22 өдөр, 12 цаг 57 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )