Өдрийн цагаар бага насны хүүхдүүдийг айлган сүрдүүлэн, зодож гэмтээн эд зүйлүүдийг дээрэмддэг бүлэг этгээдүүдийг Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын алба хаагчид илрүүлэн баривчилсан байна.
Дээрх этгээдүүд нь өмнө нь дээрмийн гэмт хэрэг үйлдээд эрэн сурвалжлагдаж байсан 20 настай А, 21 настай Х, 19 настай Б нар бөгөөд одоогоор 12 удаагийн дээрмийн үйлдлийг тогтоон шалгаж байна.