Монгол түмний уламжлалт Цагаан сарын баяр болох гэж буйтай холбогдуулан Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар (НМХГ)-аас нийслэлд үйл ажиллагаа явуулж буй боловсролын байгууллагуудад мэдэгдэл хүргүүлжээ.
Цагаан сарын баярын үеэр сургууль, цэцэрлэгийн удирдлагууд сургууль, цэцэрлэгийн гал тогоо, эзэмшил газарт иргэд гэр барьж ууц, өвчүү чанах үйл ажиллагаа явуулдаг байна. Энэ нь Монгол улсын Агаарын тухай, Боловсролын болон Эрүүл ахуйн тухай, Хүнсний аюулгүй байдлыг хангах тухай хуулийг зөрчсөн үйлдэл юм. Тиймээс дээрх хууль тогтоомжийг зөрчиж, гэр барих, ууц, өвчүү чанах үйл ажиллагааг өөрийн эзэмшлийн газартаа явуулсан тохиолдолд хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох арга хэмжээ авна гэдгийг мэргэжлийн хяналтын байгууллагаас мэдэгджээ.